Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгийн баримталдаг үндсэн хоёр зарчим гэдэгт: шийдвэр гаргах үйл явц дахь нийтийн хяналт ба нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд иргэдийн дунд эрх тэгш байдлыг хангах явдал хамаарна. Энэхүү үндсэн хоёр зарчимд тулгуурлан ардчиллын олон хэлбэр байж болох бөгөөд ардчиллын хөгжил нь гагцхүү иргэд, олон нийтийн хүсэл зориг, улс орны хөгжлийн хэрэгцээ, шаардлагаас урган гарсан байх учиртай.

Орон нутгийн ардчиллын төлөв байдлын үнэлгээ (ОнАТБ) н ь и ргэдэд түшиглэсэн хийгээд тэдний өмч болох арга барил ашиглан орон нутаг дахь ардчиллын чанарын үнэлгээг өрнүүлэх үүднээс зохиогдсон юм.Үнэлгээний зорилго нь иргэд өөрсдийн мэдлэг, ур чадвар, эх үүсвэрээ ашиглан ардчиллын чанар, ардчилсан нийгмийн байгууллал, үйл явцад үнэлгээ дүгнэлтээ өгөх ба сул болон давуу талуудыг тодорхойлж, шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлэх, улмаар орон нутгийн түвшинд ардчиллыг гүнзгийрүүлэхэд чиглэдэг.

Тус үнэлгээг тодорхой давтамжтай хийж гүйцэтгэснээр орон нутгийн түвшинд ардчиллын төлөв байдал ямар түвшинд байгааг хянах, ололттой талуудыг тодотгох, ардчиллыг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл саад, дутагдалтай тал юу байгааг тодорхойлох боломж бүрдэнэ. Тус үнэлгээ нь нийгмийн бүх давхаргын төлөөлөл, тэр дундаа эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн дуу хоолойг тэгш төлөөлж, орон нутгийн захиргаа иргэд, олон нийтийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн шуурхай үйл ажиллагаа явуулж чадаж байгаа эсэхийг мөн үнэлдэг. Тиймээс ардчиллын төлөв байдлын үнэлгээ нь зөвхөн одоо байгаа нөхцөл байдлыг үнэлэх төдийгүй бас орон нутгийн ардчиллын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг давхар бүрдүүлэхийг зорьдог.

Details

Publication date
16 January 2017
Author(s)
Brechtje Kemp, Mélida Jiménez
Number of pages
104
ISBN
978-91-7671-082-1 (Print)

Contents

Өмнөх үг

Товчилсон үгийн жагсаалт

Гарын авлагын тухай товч

1. ОнАТБ Үнэлгээний аргачлалын ерөнхий танилцуулга

2. ОнАТБ Үнэлгээний аргачлал

3. Үнэлгээг хэрхэн гүйцэтгэх тухай

4. ОнАТБ Үнэлгээний аргачлал ба асуултууд

Тайлбар зүүлт

Талархал

АСДҮ Олон улсын хүрээлэнгийн товч мэдээлэл

Give us feedback

Do you have a question or feedback about this publication? Leave us your feedback, and we’ll get back to you

Send feedback

Орон нутгийн ардчиллын төлөв байдал Үнэлгээний аргачлал

Total views 2253
Downloads 0
Rating
Close tooltip